Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨВЛӨРӨЛ СААРУУЛАХ БОДЛОГЫГ ЭРЧИМТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, тэдгээрийн харьяа байгууллагуудын удирдлагуудтай салбарт тулгамдаж байгаа тодорхой асуудлаар уулзалт хийв.


 
Уулзалтын эхэнд Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах тухай, манай улсын эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга хийж, эдгээр асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар уулзалтад оролцогчид нээлттэй санал солилцлоо.


 
Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэл, түүнчлэн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар танилцуулж, эрүүл мэндийн даатгалын сангийн он дамжсан өр төлбөр, түүнээс шалтгаалах тусламж үйлчилгээ тасалдах эрсдэл, байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны оновчтой бус байдлаас шалтгаалсан тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдэл, гадаад зээл тусламж, олон улсын байгууллагын санхүүжилтийн үр ашиггүй зарцуулалт зэргийг бууруулахад чиглэсэн бодлого, зохицуулалтыг эрчимтэй хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Мөн салбарын бодлого, хэрэгжилтийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, үр дүнтэй шийдвэрлэхэд салбараараа идэвх санаачилгатай хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.


Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо сайжруулж, ажлын давхардал хийдлийг багасгах зорилгоор эрүүл мэндийн асуудалтай холбогдох бүх байгууллагуудын дунд уулзалт зөвлөгөөнийг тогтмол хийж байхаар тогтлоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл