Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЧАНАРГҮЙ, ҮНЭТЭЙ ЭМИЙН АСУУДАЛД БОДИТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ.


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эмийн лабораторит газар дээр нь ажиллаж, тодорхой шийдлүүдийг танилцуулав.
Тэрээр Эмийн худалдан авалтын асуудлыг онцолж, Монгол Улсад бүртгэлтэй 4000 гаруй эм байдгаас манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг эмүүдийг чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар хямд үнээр оруулж ирэх асуудлыг богино хугацаанд зохион байгуулж ажиллахыг тус газарт үүрэг болголоо.


 
Түүнчлэн Эмийн лабораторийн тоног төхөөрөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр шинэчилж байгаа бөгөөд ингэснээр эмийн чанарыг хянах стандартын шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдаж байгааг дурдаж, цаашид дэлхийн стандартад нийцсэн Лабораторитой болгох, энэ чиглэлийн хүний нөөцийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл