Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээлэл 2016 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар


Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2016 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар нэгтгэсэн дүн. 

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

УНТЭ-ийн Амбулаторын эмчийн үзлэгийг хүлээгдэл үүсгэхгүйгээр өдөр бүр  нэмэлт цагийн үзлэгийг тухайн мэргэжлийн клиникийн  эмч нар дотоод зохион байгуулалтыг байнга зохицуулж амбулаторын нийт 13 кабинетийн үзлэг, оношилгооны 8 кабинетад тусламж үйлчилгээг нэмэлтээр хийж байна.  

Амбулаториор үзүүлэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчдийн орны хүлээгдлийг яаралтай хэвтэх шаардлагатайгаас /дотор болон мэс заслын хурц өвчин, цус алдалт, буглаа/ бусад тохиолдлыг тухайн тасаг, клиникийн орны хувиарлалт, мэс заслын хагалгааны төлөвлөгөөний дагуу товлолт байдлаар хугацааг төлөвлөж байгаа ба үений мэс засал 14-19 хүртэлх хоног товлолт хийж  хэвтүүлж байна.

Амбулаторийн 2 кабинетийн дунд “зохицуулагч сувилагч”-ийг ажиллуулан үзлэгийн эмчид хаалганы гадна үзлэгийн дугаарын дагуу зохицуулан, номер аваад цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн цагийг хүчингүй болгон, оронд нь (60 минутаас дээш хугацаанд) үзлэгийн цагт  тухайн үед үзүүлэх үйлчлүүлэгчийг үзлэгт хамруулан хүлээгдлийг бууруулж байна.

Тасгуудын ахлах менежерийн “Танд тусалъя” баг, угтах, лавлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулан үргэлжлүүлэн ажиллуулж байна.

 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.  

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Оношилгооны кабинетын хувьд:

 

Лабораторийн шинжилгээний хувьд:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, иммунологи, бактериологи 3-6 хоногийн хүлээгдэлтэй, яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгдэж байна.

 

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.  

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Зүрх судас, Элэг цөс, Мэдрэл судлал 4-6 хоног, Дотоод шүүрэл булчирхай, Уушиг 1 хоног, бусад кабинетууд хүлээгдэлгүй байна.

Хүлээгдлийг бууруулах зорилгоор Зүрх судлал, Хоол боловсруулах эрхтэн судлал, Мэдрэл судлал, Бөөр судлал зэрэг чиглүүлэх үйлчилгээгээр өдөрт 50 хүн үзэх кабинетуудыг нэмэлтээр ажилуулж байна.

Яаралтай журмаар ирсэн үйлчлүүлэгчийн эмчийн үзлэг чирэгдэлгүй хийгдэж байна.

Оношилгооны кабинетын хувьд:

Хэвлийн дуран, цуллаг эрхтний хэт авиан оношилгоо 14 хоног, рентген зураг авалт, зүрхний эхо 3 хоног бусад кабинетууд өдөртөө үзлэг хийгдэж байна.

Яаралтай журмаар хийгдэж буй оношилгоо, шинжилгээ хүлээгдэл чирэгдэлгүй хийгдэж байна.

Лабораторийн шинжилгээний хувьд:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ 7-14 хоногийн хүлээгдэлтэй, яаралтай журмаар хийгдэж буй шинжилгээ хүлээгдэлгүй хийгдэж байна.

Хүлээгдлийн шалтгаан: Тус эмнэлэг нь харьяалал харгалзахгүй /бүх дүүрэг, орон нутаг/ үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэхээр  ирсэн үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилж байгаа ба бүх дүүрэг, орон нутгийн иргэдийн хүсэлтийг харгалзан товлолт цагийн үйлчилгээг утсаар авч байгаатай холбоотой ачаалал, хүлээгдэлтэй байна. Иймд ЭМС-н 2013 оны 450 тоот тушаалаар батлагдсан 13а маягтыг үндэслэн үзлэг, шинжилгээ хийлгэж үйл ажиллагааг тогтмолжуулсан. Эмчилгээ үйлчилгээнд гомдол, санал гараагүй болно.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Орны хүлээгдлийн хувьд:

Мэдрэлийн мэс заслын тасаг, зүрхний эмгэг судлалын тасаг, зүрхний мэс засал 7-14 хоног, элэг цөс, мэдрэл судлал, бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасаг 3-6 хоног, бусад тасгууд хүлээгдэлгүй байна.

Яаралтай хийгдэх мэс заслууд хүлээгдэлгүй хийгдэж байна.

 

Хавдар судлалын үндэсний төв

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хувьд: ЭЦНБМЗ кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. Химийн кабинет 7-14 хоногийн хүлээгдэлтэй 4 байгаа нь товлолт хими эмчилгээний өмнө үзүүлэхээр урьдчилан авсан цаг тул хүлээгдэлтэй харагдаж байна.

Оношилгооны кабинетийн хувьд: Эхо кабинет 15-с дээш хоногийн хүлээгдэлтэй байгаа нь 1 кабинет ажилласан, дурангийн кабинет хүлээгдэлгүй байна.

Дугаар аваад үзлэгтээ ирээгүй  9 үйлчлүүлэгч- Эргэн дуудах үйлчилгээгээр лавлагаа авахад  -Яаралтай  болон өвчтөний өөрийн хүсэлтээр урьдчилан үзүүлж  үзлэгт хамрагдсан 6 үйлчлүүлэгчид  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Тайлбар:

1. Туяа эмчилгээний аппаратны хүлээгдэл 38 байна.

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

2016 оны 2 сарын 29-ний байдлаар яс үений гэмтлийн тасаг 1-3 хоногийн орны хүлээгдэлтэй 1 үйлчлүүлэгч байна. Бусад тасгууд хүлээгдэлгүй байна.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

2016 оны 2 сарын 29-ний байдлаар хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Оношилгооны кабинетын хувьд эмгэг сэтгэл судлалын кабинет 1-2 хоногийн хүлээгдэлтэй 37 үйлчлүүлэгч байна.

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төв

Хүүхдийн зөвлөх поликлиник: Мэдрэлийн кабинет 3 хоног, Зүрх судасны кабинет 1 хоног, Хараа хамгаалах кабинет 7-с дээш хоног, Чих хамар хоолойн кабинет 5 хоног, Сонсголын кабинет 2 хоног, Нүдний кабинет 5 хоногийн хүлээгдэлтэй байна.

Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник: ЭХО оношилгооны кабинет 2 хоногийн хүлээгдэлтэй байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

 

 

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

Тус эмнэлэг нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэл гарахгүй. Харин хэвтэн эмчлүүлэхээр 1-3 ор хоног хүлээж байгаа 27, 3-6 ор хоног хүлээж байгаа 28, 7-14 хоногтой 28 буюу нийт 83 үйлчлүүлэгч хүлээгдэж байна.

Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилал 2016 оны 2 сарын 29-ний байдлаар хүлээгдэлгүй байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл