Эрүүл мэндийн сайдын 427 дугаар тушаалын дагуу дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасаг, яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын хүлээгдлийн мэдээг 2016 оны 2 дугаар сарын 25-ний байдлаар нэгтгэсэн дүн.
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв
Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, ахмадын эмнэлэгт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар нийт 165 үйлчүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 40 үйлчлүүлэгч 1-3 хоног, 57 үйлчлүүлэгч 4-6 хоног, 68 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв
Тус эрүүл мэндийн төвийн дотор мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 77 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 16 үйлчлүүлэгч 1-3 хоног, 24 үйлчлүүлэгч 4-6 хоног, 27 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв
Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 1 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. Бусад тасгуудад хүлээгдэлгүй байна.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
Тус эрүүл мэндийн төвийн дотор, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 108 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 28 үйлчлүүлэгч 1-3 хоног, 19 үйлчлүүлэгч 4-6 хоног, 20 үйлчлүүлэгч 7-14 хоног, 25 үйлчлүүлэгч 15-30 хоног, 16 үйлчлүүлэгч 1 сараас дээш хоногийн хүлээгдэлтэй байна.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
Тус эрүүл мэндийн төвийн мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 9 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 5 үйлчлүүлэгч 4-6 хоног, 4 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.
Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор
Оношилгооны кабинетын хувьд:
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 72 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 6 үйлчлүүлэгч 1-3 хоног, 16 үйлчлүүлэгч 4-6 хоног, 50 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хүүхдийн тасгийн 165 ортой ба 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар дотрын тасагт 11 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 2 үйлчлүүлэгч 1-3 хоног, 4 үйлчлүүлэгч 4-6 хоног, 2 үйлчлүүлэгч 7-14 хоног, 3 үйлчлүүлэгч 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
Тус эмнэлэг нийт 310 ортой ба мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 4 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 1 үйлчлүүлэгч 1-3 хоног, 3 үйлчлүүлэгч 4-6 хоногийн хүлээгдэлтэй байна.
Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Тус эмнэлэг нийт 180 ортой ба дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 10 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. Бусад тасагт хүлээгдэлгүй байна.
Энэрэл эмнэлэг
Тус эмнэлэгт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.
Наркологийн эмнэлэг
Тус эмнэлэгт 2016 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 49 хүн хэвтэх ор хүлээж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв
Нийслэлийн түргэн тусламжийн төв, дүүргүүдийн түргэн тусламжийн салбар нэгжүүд 2016 оны 2 дугаар сарын 1-нээс 2016 оны 2 дугаар сарын 24-ний хооронд 31940 дуудлага хүлээн авснаас 29.8 хувийг (9509 дуудлага) 0-20 минутын дотор, 33.5 хувийг (10695 дуудлага) 21-40 минут, 20.4 хувийг (6515 дуудлага) 41-60 минут, 16.3 хувийг (5221 дуудлага) 1 цагаас дээш хугацаанд дуудлага авснаас хойш очиж, үйлчилсэн байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар