Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсэн байгуулагдсаныхаа түүхт 70 жилийн ойг угтан мэдрэл, мэдрэлийн мэс заслын үндэсний XI эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 8-нд “Эпилепси өвчний орчны үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдвээр зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд АНУ-ын “ВИРТУ” сангийн Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын зочин профессорууд зочин илтгэгчээр оролцож байгаагаараа онцлог юм.
Үндэсний хэмжээний XI хуралд мэдрэл мэдрэлийн мэс заслын төрөлжсөн мэргэшлийн 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн орооцож, эпилепси өвчний оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаарх мэдлэг мэдээллээ хуваалцан, эмнэл зүйн туршлагаа солилцлоо.