ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА
Огноо: 2023 оны 06-р сарын 06-ны өдөр
Зээлийн №, төслийн нэр: 6833-MN, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл
1. Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банкнаас дээрх төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг дор дурдсан гэрээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.
2. Энэ харьцуулалтын аргаар явуулах тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны “Procurement Regulations for IPF Borrowers” November 2020 edition (“Procurement Regulations”) журмын дагуу хэрэгжүүлнэ.
3. Сонирхогч этгээд нь доорх хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн Үнийн саналын баримт бичгийг авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр тендер шалгаруулалтын дугаарыг заавал бичнэ/.
Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк Төгрөгийн данс: 100900011981, Дансны нэр: Ковид-19-с УСХАХАББХТөсөл
4. Дараах сонгон шалгаруулалтуудыг энэхүү Үнийн саналын урилгаар нэгэн зэрэг зарлаж байна. Гэвч эдгээр нь нэг тендер шалгаруулалтын багц биш, тус тусдаа сонгон шалгаруулалт бөгөөд зөвхөн зар нийтлэх зардлыг хэмнэх зорилгоор нэг
урилгад хамтруулан зарлаж байгаа болно.
№ Тендер шалгаруулалтын нэр Хүлээн авах огноо, цаг
G18 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт тохируулгын анализатор нийлүүлэх 2024.06.24-ний өдрийн 16:00 цаг
G19 Зөөврийн рентген аппарат нийлүүлэх 2024.06.24-ний өдрийн 15:00 цаг
5. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Тендерийн баталгаа ирүүлэх шаардлагагүй. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот
Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: baasanbayar@ehp.mn
Татах