Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-06-04/ “Монгол Улсын Ардын цолтны АРЦо” НҮТББ-ын ахмадын төлөөллийг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр С.Чинзориг сайд төр ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хайр хишгээ хүртээж байх ёстой гээд “Миний хувьд нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан учраас ахмадуудтай холбоотой асуудал сэтгэлд ойр байдаг. Тэр утгаараа та бүхнийг сонсож, санал хүсэлтийг хүлээж авахад үргэлж нээлттэй байх болно.
Засгийн газрын тухай хуульд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэж болох заалт бий. Энэ хүрээнд бид “Хөдөлмөрийн баатруудын холбоо” ТББ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд уг жишгээр Ардын цолтой ахмадуудын холбоотойгоо ЭМЯ хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.
Түүнчлэн С.Чинзориг сайд улсын хэмжээнд ардын цолтой ахмадуудын бүртгэлийг гаргаж Улсын хоёрдугаарт төв эмнэлэгт дараалалгүй үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, зайлшгүй тохиолдолд эмнэлгээс гэрээр нь очиж тусламж үйлчилгээ үзүүлэх боломжоор хангахад анхаарал хандуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад үүрэг болголоо.
“Монгол Улсын Ардын цолтны АРЦо” НҮТББ-ын тэргүүн, Ардын багш Л.Дашням төрөөс 225 хүнд ардын цол олгосон байдгийг онцолж “Ардын цол гэдэг нь тухайн мэргэжлийн хамгийн өндөр, дээд хүндэтгэл юм. Одоогоор ардын цолтнуудаас 160 гаруй хүн амьд сэрүүн байна. Ардын цолтнуудын дийлэнх нь ахмад үеийнхэн байна. Иймд бидний зүгээс ардын цолтны амьдрал үйлсийг судлан, сан хөмрөгийг бий болгох, үлгэр дуурайл, ажил үйлсийг таниулсан ном, цомог бүтээх, нийгмийн үйлчилгээ, соён гэгээрүүлэх ажилд оролцоог нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэж байв.
С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэл болон залуу эмч нарт өөрсдийн туршлагаас хуваалцаж, мэдлэг ур чадварыг нь сайжруулах чиглэлээр сургалт явуулж, цаашлаад иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд тус дэм болохыг Ардын цолтой эмч, багш нараас хүсэж буйгаа хэлсэн.
Энэ үеэр Ардын эмч Б.Үйлст Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт хандаж сайдаар томилогдож ирээд жил гаруйн хугацаанд ажилласан гэхэд салбарын олон чухал хуулийг батлуулж, үр дүнтэй сайн ажилласанд нь төрийн бус байгууллагынхаа гишүүдийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний бодлого үнэхээр алдагдсан. Тиймээс эмнэлгийн чанартай мэргэжилтэн бэлтгэх асуудал тулгамдаад байгаа юм. Ардын цолтнууд бид салбарын бодлогын шинэчлэл, хөгжилд чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.
Мөн Монгол Улсын Ардын цолтнуудын нийгмийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлж, ажил амьдралын арвин туршлага, мэдлэг чадварыг нийгмийн хөгжил дэвшил, ялангуяа залуу, хойч үеэ хүмүүжүүлж төлөвшүүлэхэд ашиглах нь чухал ач холбогдолтойг ахмадууд онцолж байв.