Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Дэлхийн тамхигүй өдөр”-ийн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэндөнөөдөр /2024-05-31/ зохион байгууллаа.
Дэлхийн улс орнууд жил бүрийн тавдугаар сарын 31-нийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгож нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Худлаа ярихаа зогсоо” аяныг зарлаж, уг өдрийг “Тамхи үйлдвэрлэлийн хөндлөнгийн оролцооноос хүүхэд, өсвөр үеийг хамгаалцгаая” уриан дор тэмдэглэхийг уриалсан юм.
Манай улс бусад орнуудын адил тус аянд нэгдэж, тамхи үйлдвэрлэгчдийг эрүүл мэндийн бодлогод хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан аюултай бүтээгдэхүүнээ тасралтгүй сурталчилж байгааг болиулах, үхлийн аюултай бүтээгдэхүүнээс хүүхэд, залуусаа хамгаалж “Худлаа ярихаа зогсоо” аяныг албан ёсоор эхлүүлж буйг зарлалаа.