Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО


УНТЭ-ийн Сувилахуйн алба, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” арга хэмжээг энэ сарын 27-нд зохион байгууллаа.



Уг арга хэмжээг нээж УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “Үе үеийн багш шавийн нандин барилдлагаар эрүүл мэндийн салбарын түүхийг бүтээлцэж буй энд хуран цугласан эрхэм багш, сувилагч, тусгай мэргэжилтнүүд та бүхэндээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн түүхт 95 жилийн ойн болон Хуран үйлдэхүй шүтэн барилдлагатай энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье” хэмээгээд УНТЭ-ийн өнөөдрийн 99 жилийн түүхийн хуудаснаа тодоор бичигдэж, бий болгосон ололт амжилтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиар овоглосон эрдэмтэн багш, сувилагч, тусгай мэргэжилтэнгүйгээр бүтээх боломжгүй гэдгийг онцолсон юм.



Тэрбээр  “Өнөөдрийн уулзалт сургалтаар бид 2025 онд байгууллагынхаа 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах “100 жил-100 судалгаа” эрдэм шинжилгээний хуралд сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ идэвхтэй оролцуулах бэлтгэл ажлын эхлэлийг тавьж байгаа төдийгүй сувилагч мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлах, сувилахуйн шинэ ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байрандаа ажиллах хүсэл сонирхлыг тасралтгүй төрүүлэх, багш шавийн нандин холбоог бэхжүүлэх зорилгоор энэхүү ажиллагааг зохион байгуулж байна” гээд арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтыг УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал удирдсан бөгөөд АШУҮИС-ийн магистрын хөтөлбөрт суралцаж байгаа, судалгааны бүтээл туурвих эрмэлзэлтэй ахлах сувилагч Ө.Мягмарсүрэн, сувилагч Л.Цэнджав, н.Болортунгалаг нарыг судалгааны ажил удирдах багштай нь  “Багш шавийн барилдлага” –тай болгож батламжлав. 



Мөн энэ үеэр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн  суурь ур чадварын тэнхимийн багш Г.Ганхуяг “Сувилахуйн ухааны  түүх хөтлөлт”, НЭМ-ийн тэнхимийн эрхлэгч Я.Энхжаргал ”Сувилахуйн судалгааны арга зүй”, АШУҮИС-ийн НЭМ-ийн тэнхимийн багш Г.Хулан “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийн судалгааны арга зүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, санал солилцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл