Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Молекул биологийн шинэ лабораторийнхаа нээлтийг хийлээ. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан, Зоонозын өвчин судлалын төвийтэй хамтран ажилладаг байгууллагынхан оролцлоо.
Лабораторийн нээлтэд зориулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ зоонозын салбарт лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор авсан арга хэмжээний хүрээнд орон нутагт молекул биологийн оношилгоог нэвтрүүлэхээр тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж, хээрийн судалгааны багцуудаар хангаж уур амьсгалын өөрчлөлттэй зоонозын халдварыг тандан судлах бүрэн боломж бүрдсэнийг дурдаад ЭМЯ-наас 2024 онд орон нутгийн төвүүдийг зоонозын халдварт өвчнийг лабораторийн түвшинд иж бүрэн оношилж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангасан гээд “Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Молекул биологийн шинэ лабораторитой болсноор орон нутгийнхан сорьцын дээжээ Улаанбаатар руу явуулж шинжлүүлдэг байсан цаг ард үлдэж өөрсдөө шинжилдэг болж байгаа нь зоонозын салбарт ажиллагсдын ажиллах нөхцөл сайжрах, аливаа зоонозын халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэж байна” гэв.
Тэрбээр мөн өнгөрсөн жил сайдаар томилогдсоныхоо дараахан Зоонозын өвчин судлалын орон нутгийн төвүүдийн удирдлагуудтай уулзахад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл авдаг болох асуудлыг шийдэж өгөхийг хүссэнийг Засгийн газрын түвшинд ярилцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д санал өгч, тус салбарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг 30 хувь болгосон. Зоонозын салбарынхан 30 хувийн нэмэгдлээ хоёрдугаар сарын 1-нээс авч эхэлсэн гэж байв.
Мөн сайдын хувьд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, иргэдээ эрт илрүүлэгт хамруулах, тэр дундаа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан талаар “Иргэний эрүүл мэндийг хамгаалах гэдэг хоёр талтай асуудал. Бид олон жил иргэдээ өвчилсөн хойно нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхаарч цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулж ирсэн хэрнээ урьдчилан сэргийлэх буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талыг нь орхигдуулж ирсэн. Тиймээс энэ алдааг засах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ-аар батлуулан энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хуулийн хүрээнд өндөр хөгжилтэй орны жишигт нийцсэн өвчний тандалт, сэргийлэлтийн төвтэй болохыг зорьж байна.
Мөн зоонозын салбарынхны хээрийн тандалт судалгаанд ажиллах хугацааны томилолтын зардлыг нэмэгдүүлэх, өвчлөлийн голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтний цалин хангамжийг Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулж, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай ижил түвшинд хүргэх асуудлыг хуульчлахаар Шадар сайдтай хамтран ажиллаж байгаа” хэмээн хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хувьд дээр үед Морьт цэргийн хороо байрлаж байсан хуучин барилгад үйл ажиллагаа явуулдаг. Шинэ тоног төхөөрөмжтэй, шинэ лабораторитой болж байгаа ч байшин барилгын асуудлыг шийдвэрлэхгүйгээр стандартын түвшинд ажиллахад хүндрэл учирч буй учраас шинэ байртай болоход дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайдаас хүсч байлаа.
С.Чинзориг сайд шинэ барилгын зураг төсөл нь бэлэн болсон учраас 2025 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг тусгуулахаар ажиллаж байгаагаа хэлсэн.