Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээ 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар


Эрүүл мэндийн сайдын 427 дугаар тушаалын дагуу дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасаг, яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын хүлээгдлийн мэдээг 2016 оны 1 дүгээр сарын 28-ний байдлаар нэгтгэсэн дүн.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлүүлэх тасаг, ахмадын эмнэлэгт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар нийт 73 үйлчүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 37 үйлчлүүлэгч 1-3 хоног, 32 үйлчлүүлэгч 4-6 хоног, 4 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 109 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 42 үйлчлүүлэгч 1-3 хоног, 36 үйлчлүүлэгч 4-6 хоног, 31 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэлийн хэвтүүлэн эмчлүүлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 113 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээж байна. 49 үйлчлүүлэгч 1-3 хоног, 38 үйлчлүүлэгч 4-6 хоног, 26 үйлчлүүлэгч 7-14 хоногийн хүлээгдэлтэй байна.

 

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн дотор, уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 92 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 35 үйлчлүүлэгч 1-3 хоног, 8 үйлчлүүлэгч 4-6 хоног, 23 үйлчлүүлэгч 7-14 хоног, 18 үйлчлүүлэгч 15-30 хоног, 8 үйлчлүүлэгч 1 сараас дээш хоногийн хүлээгдэлтэй байна. 

 

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн  мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 16 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байгаа ба 5 үйлчлүүлэгч 4-6 хоног, 4 үйлчлүүлэгч 7-14 хоног, 7 хүн 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна.  

 

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Тус эрүүл мэндийн төвийн мэдрэл, дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 78 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 11 үйлчлүүлэгч 1-3 хоног, 26 үйлчлүүлэгч 4-6 хоног, 37 үйлчлүүлэгч 7-14 хоног, 4 үйлчлүүлэгч 15-30 хоногийн хүлээгдэлтэй байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хүүхдийн тасгийн 165 ортой ба 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар орны хүлээгдэлгүй байна.

 

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.  

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

Оношилгооны кабинетын хувьд:

 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар хүлээгдэлгүй байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.  

Амбулаторын үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор 

 

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 305 ортой ба 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар хүлээгдэлгүй байна. 

 

Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлэг нийт 180 ортой ба дотрын хэвтүүлэн эмчлэх тасагт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 10 үйлчлүүлэгч хэвтэх ор хүлээж байна. 

 

Энэрэл эмнэлэг

Тус эмнэлэгт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны  байдлаар  орны хүлээгдэлгүй байна.

 

Наркологийн эмнэлэг

Тус эмнэлэгт 2016 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 13 хүн хэвтэх ор хүлээж байна.

 

Нийслэлийн  түргэн тусламжийн төв

Нийслэлийн түргэн тусламжийн төв, дүүргүүдийн түргэн тусламжийн салбар нэгжүүд 2015 оны 12 дугаар сарын 25-наас 2016 оны 1 дүгээр сарын 31-ний хооронд  34604 дуудлага хүлээн авснаас 31.4 хувийг (10868 дуудлага) 0-20 минутын дотор, 35.4 хувийг (12242 дуудлага)  21-40 минут, 16.6 хувийг (5746 дуудлага)  41-60 минут, 16.6 хувийг (5748 дуудлага)  1 цагаас дээш хугацаанд дуудлага авснаас хойш  очиж, үйлчилсэн байна. 

Нийслэлийн эрүүл мэндийн газар

Холбоотой мэдээ, мэдээлэл