Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэшлийн 2023 оны төгсөгчид болон 2022, 2023 оноос элсэн суралцаж буй резидент эмч нар хамтран шинэ ногоон төгөл байгууллаа.
ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан дээрх төгсөгчид болон резидент эмч нар эмнэлгийн гадна талбайн тохижилтыг сайжруулж, агаар орчны бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьж буй юм.
Энэ хүрээнд эмнэлгийн урд хэсэгт байрлах гадна талбайд гацуур мод 30, хайлаас мод 50 ширхэгийг суулгаж, ногоон байгууламжийн хэмжээнд зүлэгжүүлэх, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийсэн байна.