Улсын нэгдүгээр төв эмнэлгээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр /2024.05.15/-өөс явуулж эхэллээ.
Эмч, сувилагч 200 хүнийг хамруулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад тэнцэж орж ирсэн суралцагсдад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд “1925 оны аравдугаар сарын 25-нд манай эмнэлгийн суурь тавигдаж, 15 ортойгоор үүд хаалгаа нээснээс хойш 100 шахам жилийн хөгжлийн шатандаа төрөлжсөн мэргэшлийн олон эмнэлгийг салбарлуулан гаргасан байдаг. Та бүхэн манай эмнэлэгт мэргэжил дээшлүүлж мэргэшихээр суралцаж байгаа нь түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа бүтээлцэж байгаа хэрэг юм” гэлээ.
Тэрбээр “Хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй мэдлэг нь бүтээлч байдал буюу эерэг үр дүнг авчирдаггүй. Харин хүсэл эрмэлзэлтэй, зорилготой байж тэр мэдлэг маань үйлдэл болж, бүтээлч байдал, ур чадвар болж тогтдог учраас сургалтандаа зорилготой, идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриалсан юм.
Чиглүүлэх сургалтаар УНТЭ-ийн Мэдээлэл, технологийн албаны дарга Д.Баярмагнай “Цахим өвчний түүх хөтлөлт болон аюулгүй байдал”, ХНА-ны мэргэжилтэн О.Лхагвасүрэн “Эмнэлгийн танилцуулга, хөдөлмөрийн дотоод журам”, ХСХА-ны дарга Б.Намуун “Халдвар хамгаалал”, ХАБЭА-н ажилтан Ж.Урантөгс “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, Эмзүйн албаны клиник эм судлаач О.Мөнгөнчимэг “Эмийн эмчилгээнд анхаарах зүйлс”, ЭТҮЧАБА-ны дарга М.Одсүрэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал”, СЭШХАА-ны мэргэжилтэн М.Батням “Сургалтын үйл ажиллагааны журам, мөрдөгдөх тушаал, журам” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.