Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ: ОХУ-ЫН ЭМЧ НАР ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦЛАА


Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай амжилттай суралцаж, өнөөдөр /2024-05-14/ сертификатаа гардлаа.



УНТЭ-т суралцсан эмч нарын багт Красноярск мужийн эмнэлгийн П.Соболев, М.Цокаев, А.Скуратов, Е.Потылицина нар багтсан бөгөөд тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг цөсний замын мэс заслын чиглэлээр УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм.



УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал Оросын эмч нарт сертификат гардуулах үеэр урьд нь бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж буйд баяртай байна гээд “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гадны эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.



Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монгол эмч нарыг өөрийн нутагтаа зочлохыг урьсан. Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадны эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэгт сургасан анхны тохиолдол бөгөөд цаашид бусад улс орны эмч мэргэжилтнийг эх орондоо сургаж туршлага хуваалцахад бэлэн байгаа юм.
УНТЭ-т 2011 оноос элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд 2014 оноос монгол эмч нар бие даан энэхүү мэс засал эмчилгээг амжилттай хийж буй юм. Энэ хугацаанд  260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Түүнчлэн ОХУ-ын Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсний дагуу   сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл