Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын албанаас Мэдээлэл технологийн алба, Сувилахуй алба, Эм зүйн алба болон “Гүн тэнгэрийн нар” ХХК-тай хамтран "Эрүүл гар-Энгийн хариуцлага" аяныг өрнүүлж, гарын эрүүл ахуйн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал арга бол гарын эрүүл ахуй юм. Тиймээс “Дэлхий гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тохиолдуулан төвийн хэмжээнд өрнүүлсэн уг аянаар гарын эрүүл ахуйн мэдлэг, хандлага, дадал олгох сургалт зохион байгуулж, энэ дагуу тасаг нэгжүүдийн дунд уралдаан зарласан.
Энэхүү уралдаанд ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасаг тэргүүлж, Нэгдсэн лабораторийн тасаг болон Гар сарвууны мэс заслын тасаг удаах байруудад шалгарчээ.
Мөн тус аяны хүрээнд төвийн тасаг, албадын дунд зохион байгуулсан зургийн уралдаанд Нэгдсэн лабораторийн тасаг, Нурууны мэс заслын тасаг шилдгээр тодорлоо.