Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаас Олон улсын атомын энергийн агентлагт хандаж албан ёсоор хүсэлт тавьсны дагуу тус агентлагаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хавдар судлалын агентлаг болон олон улсын шинжээчдээс бүрдсэн хамтарсан баг энэ сарын 5-11-нд Монгол Улсад ажиллаж, хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийлээ.
Анх 2009 онд энэ чиглэлийн үнэлгээг дээрх гурван байгууллагын хамтарсан багаар хйисэн. Үнэлгээний дагуу “Хавдраас урьдчилан сэргийлэх, хянах” 10 жилийн хугацаатай дэд хөтөлбөрийг тус яамнаас батлуулан амжилттай хэрэгжүүлсэн бол энэ удаад эхний үнэлгээнээс хойших зөвлөмжийн хэрэгжилт болон хавдрын тусламж үйлчилгээг цаашид засаж сайжруулах чиглэлээр хөндлөнгийн үнэлгээг ийнхүү хоёрдахь удаагаа хийлгэсэн юм.
Үнэлгээний хүрээнд Монгол Улсын хавдрын тусламж, үйлчилгээний бодлого, эрх зүйн орчны талаар өөрийн үнэлгээг үндэсний шинжээчдийн баг олон улсын үнэлгээний багт урьдчилан илгээж, 3 сар гаруйн хугацаанд 20 гаруй удаа цахимаар уулзалт хийж, харилцан тодруулга, холбогдох мэдээллийг солилцож ажилласан бөгөөд энэ удаад олон улсын шинжээчдийн баг ирж нийслэлийн өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны харьяа Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төвөөс гадна хувийн хэвшлийн Интермед эмнэлэгт үзүүлж буй хавдрын тусламж, үйлчилгээний үйл явцтай газар дээр нь танилцав.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай уулзаж, цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын чиглэлээр үнэлгээ хийж, Монгол Улсын Их Сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн холбогдох хөтөлбөрийн эрдэмтэн, профессоруудын багтай хавдрын хүний нөөцийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын талаар санал солилцов.
Олон улсын хамтарсан үнэлгээний багийг Монгол Улсад ажиллах хугацаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хүлээж авч уулзан хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, төвлөрлийг сааруулахад бодитой зөвлөмж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад эрүүл мэндийн тогтолцооны өнцгөөс цогц байдлаар үнэлгээ хийж, зөвлөмж олгох чиг үүрэг бүхий шинжээчтэй Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд долоо хоногийн туршид хамтран ажилласан юм.
Хамтарсан үнэлгээний багаас Монгол Улсын хавдрын бүртгэл, тандалт, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ (хими, туяа, мэс засал) хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, цаашид анхаарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны урьдчилсан зөвлөмж, дүгнэлтээ Эрүүл мэндийн яам болон үндэсний шинжээчдийн багт танилцуулан хэлэлцүүлснээр Монгол Улс дахь үнэлгээний үйл ажиллагаа өндөрлөсөн.
Урьдчилсан зөвлөмж, дүгнэлтээр хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдээ мэдээллийг хүн амын зан үйлийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, эрт илрүүлгийн шинжилгээг оновчтой болгох, эрт илрүүлгээр илэрсэн тохиолдол бүрийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хугацаа алдалгүй хамруулах, хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах, эрдэм шинжилгээ судалгааг өргөжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоонд зарим өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатайг онцлон дүгнэв. Үнэлгээний эцсийн дэлгэрэнгүй тайланг манай улсад энэ оны есдүгээр сард хүлээлгэн өгөх бөгөөд үнэлгээний дүнд үндэслэн Хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах юм.