Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭЭХХЗГ: ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЯВУУЛАВ


Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлтэй хамтран бүртгэлийн болон бүртгэлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг сайжруулахад эм бүртгүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор танхимын сургалтыг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа.


 
Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, гадны эм үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар болон үндэсний эмийн үйлдвэрийн төлөөлөл, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан.


 
Тус сургалтаар Фармаковижилансын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба эмийн зохистой хэрэглээний суурь асуудал болох эмийн хэрэглэх заавар боловсруулалт, баталгаажилт болон манай улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт зэрэг үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа.


 
Энэхүү сургалт нь эрх зүйн зохицуулалт болон тулгамдаж буй асуудлын талаар эм бүртгүүлэгчийг нэгдсэн мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулалтын агентлаг, мэргэжлийн салбар зөвлөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чухал  ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл