Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс бид сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ажлын ачааллыг багасгах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Сувилахуйн албанаас олон улсын сувилагчдын өдрийг "Мэргэжлээрээ, ур чадвараар өрсөлдье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гаргасныг эмнэлгийн захиргааны зүгээс дэмжин өнөөдрийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа” хэмээгээд нийт сувилахуйн багуудад амжилт хүслээ.
Тус ажил мэргэжлийн уралдаанд УНТЭ-ийн сувилагчдаас бүрдсэн 16 баг оролцсон бөгөөд багаараа хөх код идэвхжсэн үед амилуулах суурь тусламж үзүүлэх байдлаар ур чадвар, мэдлэг туршлагаараа өрсөлдсөн юм.
Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Эрүүл мэндийг дэмжих төв, Бөөрний төвийн хамтарсан “Бид эрүүл мэндийн брэнд” баг, дэд байрт Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн “Энхийн эзэд” баг, гутгаар байрт Мэдрэлийн эмнэлзүйн “Нейрон” баг тус тус шалгарсныг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.
Энэ үеэр “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч Т.Отгонцэцэг, Ариутгал, халдваргүйтлийн тасгийн ариутгагч Л.Түвшинжаргал, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Гастроэнтерологийн төвийн сувилагч Д.Нансалмаа, Эрүүл мэндийг дэмжих төвийн сувилагч Б.Янжиндулам, Н.Оюунжаргал, Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Б.Сарантуяа нар шагнагдлаа.