Орхон аймгийн эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ зориулж “Бидний сувилагч, Бидний ирээдүй” баярын хурлыг энэ сарын 9-нд зохион байгууллаа.
Хурлыг нээж ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Батцэнгэл, УИХ-ын гишүүн Д.Батлутын бие төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн.
Энэ үеэр “Эрдэнийн дэнлүү” шилдэг сувилагч шалгаруулах арга хэмжээ болсон бөгөөд шилдэг сувилагчаар БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Маруушийн Нямсүрэн шалгарав.
Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс “Алтан гадас” одонгоор “Анхны оч” ӨЭМТ-ийн сувилагч Б.Удвал тэргүүтэй төрийн болон орон нутгийн шагналаар 50 гаруй хүн шагнагдсан юм.