Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДОРНОГОВЬ: “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ЯГ ЦАГТ НЬ" УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО


Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдааныг энэ сарын 8-нд зохион байгууллаа.
Уралдаанд аймгийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэдний мэдлэг хандлагыг үнэлэх сорил, гэмтэгсдэд үзүүлэх тусламж, хүүхдийн тусламж, лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх тохиолдол дээр суурилсан асуулт хариулт болон орчин үеийн сургалтын цахим техник технологийн дэвшлийг ашиглах даалгавар түлхүү өгсөн нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.
Тус уралдааныг энэ оноос эхлэн Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит болгон хоёр жил тутамд зохион байгуулахаар болов.
Мөн "Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдааны ивээн тэтгэгчээр ажилласан “Ашид буян” ХХК эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл