Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах” тушаалын хэрэгжилтийн явцын мэдээлэл


    Эрүүл мэнд, спортын сайдын “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дүгээр тушаал батлагдан, салбарын хэмжээнд хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

    Энэхүү тушаалаар хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчлэх, эрүүл мэндийн ажилтны сахилга хариуцлагыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн хүлээгдлийг бууруулах, тусламж, үйлчилгээний алдаа зөрчил гаргахгүй байх, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, тодорхой ажил зохиох, үр дүнг тооцон, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээллийг ил тод болгох талаар эрүүл мэнд, спортын байгууллагын удирдлагад тодорхой үүргийг  өгсөн.

    Өнгөрсөн  хоёрдугаар сарын байдлаар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн амбулаторийн хүлээгдэл дунджаар тав хоног, хэвтүүлэн эмчлэх орны хүлээгдэл долоо хоног байна. Энэ нь 2015 оны 3 дугаар улиралтай харьцуулахад амбулаторийн хүлээгдэл дунджаар найман хоногоор, хэвтэн эмчлэх орны хүлээгдэл дунджаар 15 хоногоор буурсан  дүн гарчээ.

    Нийслэлийн дүүргүүдийн  хувьд авч үзвэл эрүүл мэндийн байгууллагын хэвтэн эмчлүүлэх орны хүлээгдэл их, ялангуяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт эмчилгээний тасгийн орны хүлээгдэл хамгийн удаан буюу нэг  сараас дээш  хоногтой байна. Энэ сарын сарын байдлаар тусламж, үйлчилгээний нийт 25 алдаа, зөрчил бүртгэгдсэн  нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй  байгаа юм.

     2015 онд тус яаманд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хувьд нийт 3, 050 өргөдөл, гомдол ирснээс шийдвэрлэж хариу өгсөн 2,843 буюу шийдвэрлэлтийн хувь 93.2 байна. ЭМСЯ-ны харьяа байгууллагад нийт 2,669 өргөдөл, гомдол ирснээс шийдвэрлэлт 95.4 хувьтай байна. Эрүүл мэнд, спортын байгууллагууд нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Сангийн яамнаас  энэ оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс нэвтрүүлсэн нэгдсэн шинэ шилэн дансны системд хуулийн хугацаанд мэдээллийг нийтэд ил тод мэдээллэх ажил жигдэрч, байгууллагын батлагдсан төсөв, санхүүгийн тайлан, төсвийн сар, улирлын мэдээллийг байгууллагын самбарт тогтмол байрлуулж  дадсан байна.  

     Хэдийгээр салбарын сайдын дээрхи тушаалыг эрүүл мэндийн байгууллагууд жигд хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч сайжруулж, эрчимжүүлэх   асуудлууд байсаар байна. Тухайлбал,  Биеийн тамир спортын байгууллагуудын хувьд тус тушаалын хэрэгжилт удаашралтай, мэдээлэл жигд бус байгаад анхаарч, тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд  зорилтот ажлыг  энэ сараас эхлүүлээд  байна.            

 

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл