Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-аас Антибиотик анагаах чадвараа алдаж магадгүйг анхааруулж байна


2011 оны 4-р сарын 7; ДЭМБ-аас эмэнд тэсвэртэй нянгийн эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхий нийтээрээ антибиотикийг нээхээс өмнөх үе рүү буцаж очиж болзошгүйг анхааруулж байна . Эмийг зохисгүй, буруу хэрэглэснээр сүрьеэ, хумхаа зэрэг өвчнийг эдгээх, тархалтыг зогсоох арга хэмжээг багасгахын зэрэгцээ өмнө гарч байсан өвчнүүд эмчлэх боломжгүй хэлбэрээр дахин тархаж байгааг ДЭМБ-аас сануулж байна. Энэ жил Дэлхийн Эрүүл Мэндийн Өдрийг "Эмэнд тэсвэртэй нянгийн эсрэг тэмцэе. Бид өнөөдөр л эмэнд тэсвэртэй нянгийн эсрэг ажиллахгүй бол маргааш

үүнийг эмчилж чадахгүй" гэсэн уриатайгаар эмэнд тэсвэртэй нянгийн тархалтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн талаар хүн амын мэдлэгийг нэмэгдүүлэх замаар эмийн даслыг бууруулах зорилготой юм. "Эмэнд тэсвэртэй нянгийн асуудал нь цогц асуудал юм. Тиймээс гишүүн орнуудын засгийн газрууд нь үүнд цогц хариултыг өгөх шаардлагатай" гэж ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Доктор Шин Ёон-сү хэллээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Өдрийг тохиолдуулан ДЭМБ-аас нянгийн тэсвэржилттэй тэмцэж сэргийлэх бодлогын багцыг гаргалаа. Үүнд:

  1. Цогц, санхүүжилттэй үндэcний төлөвлөгөөг олон нийтийн oролцоотойгоор хэрэгжүүлэх
  2. Лаборторийн чадавхи, тандалтыг сайжруулах
  3. Чанартай эмээр тасралтгүй хангах
  4. Эмийн зохистой хэрэглээг дэмжиж, эмнэл зүйн тусламж үйлчилгээг сайжруулах;
  5. Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтыг сайжруулах
  6. Шинэ нээлт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих

ДЭМБ-аас эмэнд тэсвэртэй нянгийн улмаас хүмүүс амь насаа алдаад зогсохгүй, эрүүл мэндийн салбарын зардлыг ихэсгэж, өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаа талаар дараах мэдээллийг гаргасан. Үүнд:

  1. Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 440 000 тохиолдол жилд гарч байгаагаас олон эмэнд дасалтай сүрьеэ 58 оронд гараад байна
  2. Хумхаагийн эмчилгээнд хэрэглэгддэг артемисинд дасалтай нянгууд бий болсноор хумхаа өвчтэй тэмцэх асуудлыг хүндрэлтэй байдалд оруулаад байна.
  3. Бэлгийн замын халдварын дасалтай нянгууд Заг хүйтэн өвчний эмчилгээг заналхийлж байна.
  4. Зонхилон хэрэглэгддэг антибиотикт дасалтай эмнэлгээс шалтгаалсан халдвар тулгамдсан асуудал болж байна

Эмэнд тэсвэртэй нянгийн учруулж буй аюул заналын эсрэг ДЭМБ-аас Эмэнд тэсвэртэй нянгийн тархалтыг бууруулахад баримтлах Дэлхийн стратегийг 2001 анх боловсруулсан хэдий ч уг бодлогыг улс орнууд хангалттай сайн хэрэгжүүлээгүй. Зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай ч хэрэгжилт, хариуцлагын асуудал орхигдож байна. Энэхүү шинээр боловсруулагдсан 6 стратегийн багц нь ДЭМБ-ын 193 гишүүн орон болон дэлхийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй байгууллагуудыг өөр арга барилаар ажиллахыг уриалж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн өдрийн энэхүү уриа нь улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар, бусад бодлого баригчид, эрүүл мэндийн салбарын удирдлага, олон нийт, өвчтөн, иргэний нийгэм, эм үйлдвэрлэгчид, эрүүл мэндийн байгууллага, эмч нар, эм зүйч нар, хэвлэл мэдээллийнхэнд бүгдэд нь хандсан уриалга юм.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

О.Ариунтуяа

ДЭМБ-ын шинэ, сэргэж буй халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ хөтөлбөрийн ажилтан, 

Утас: 99038010 

И-мэйл: ochirpureva@wpro.who.int

Холбоотой мэдээ, мэдээлэл