Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО


ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг энэ сарын 7-нд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа.



Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд үг хэлсэн бөгөөд тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 302 эмч, эмнэлгийн мэргэжилтэн  оролцсон.



Сургалтад оролцогчдод “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр ЦХБХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ЭМХТ-ийн Эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг танилцуулсан.



  Мөн “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга”-ыг ГТСМТТ-ийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал”-аар ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн нар илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарын цахимжилтын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.



Холбоотой мэдээ, мэдээлэл