Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Молекул биологийн лаборатори шинээр байгуулан засварын ажил хийж, шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангалаа.
Тус эмнэлэг нь улсын хэмжээнд зүрх судасны эмгэг, зүрхний мэс засал, мэдрэл судлалын эмгэг, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн дүгнэлт гаргадаг лавлагаа төв учраас бүхий л үйл ажиллагаанд лабораторийн найдвартай тусламж үйлчилгээ нэн чухал байдаг.
Молекул биологийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж, шинжлэх ухааны салбарт эрэлт хэрэгцээ, ач холбогдол нь өссөөр байгаа энэ үед УГТЭ эмнэлзүйн лавлагаа лабораторийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах зорилгоор уг лабораторийг нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.
Энэхүү лаборатори байгуулагдсанаар эмнэлгийн оношилгооны чадамж дээшлэх боломж бүрдэх бөгөөд тус лабораторид элэгний В, С, D вирусийн идэвхижил тодорхойлох, хүний хөхөнцөр вирусийн өндөр эрсдэлт бүлгүүдийг илрүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх багц шинжилгээ, Chlamydia trachomatis (CT), Neisseria gonorrhoeae (NG), Mycoplasma genitalium (MG), Mycoplasma hominis (MH), Trichomonas vaginalis (TV), Ureaplasma urealyticum (UU), Ureaplasma parvum (UP) зэрэг шинжилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийж, үйлчилнэ.