Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ: “ЭРДМИЙН ЧУУЛГАН 45” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 45 дахь жилдээ зохион байгуулж буй  нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилт, түүний үр дүнг хэлэлцэх, тэдгээрийг практикт нэвтрүүлэх зорилготой “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 2-3-ны өдөр боллоо.



Хурлыг нээж хэлсэн үгэндээ УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал “Эрдмийн чуулган”-ыг 45 дахь жилдээ зохион байгуулагдаж буй улсын хэмжээний томоохон эрдэм шинжилгээний хурлын нэг гэдгийг онцлоод  “Энэ жилийн хувьд салбар хуралдааны төрөл нэмэгдэж, сувилахуйн чиглэлээр ажилладаг эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Түүнчлэн жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар дээшилсэн гэж харж байна. Хуралд зөвхөн эмнэлзүйн чиглэлээр төдийгүй эмнэлэгт болохгүй байгаа асуудлуудыг багтаасан, нотолгоонд суурилсан, түүндээ үнэлэлт дүгнэлт өгсөн, гаргалгаа хайсан эрдэм шинжилгээний бүтээлүүд оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Бид бүхэн үүнээс эмнэлгийнхээ үйл ажиллагааг сайжруулах нэг боломжийг олж харах ёстой” хэмээгээд хуралд оролцогчдод амжилт хүслээ.



Үргэлжлүүлэн “Молекул геномын мэс засал” сэдвээр Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн хүндэтгэлийн лекц уншсан бөгөөд тус  эрдэм шинжилгээний хурал нь нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, дотор,  мэс заслын салбарын болон төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжилж, 67 эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 34 бүтээлийг хэлэлцүүлж, шилдгүүдээ шалгаруулсан байна.



Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдааны:
-Тэргүүн байрт Н.Булган нарын “Эмнэлгийн байгууллагын хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөний орчны эд хогшилд дахин ашигладаг цэвэрлэгээний алчуурын халдвар дамжуулах эрсдэлийг судалсан дүн”
-Дэд байрт М.Даваасүрэн нарын “Өсвөр үеийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал”
-Гутгаар байрт И.Ариунбилэг нарын “Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсрол эмийн эмчилгээний үр дүнд нөлөөлдөг эсэхийг үнэлэх асуумж судалгаа”
Сувилахуйн салбар хуралдааны:
-Тэргүүн байрт О.Сарантуяа нарын “Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хувь хүний хандлагын талаарх судалгаа”
-Дэд байрт Б.Цэгмид нарын “УНТЭ-ийн сувилагч нарын унах эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэгийг үйлчлүүлэгчийн мэдлэгийн түвшинтэй харьцуулан судлах нь”
-Гутгаар байрт П.Энхдэлгэр нарын “УНТЭ-ийн сувилагчдын цусан дахь Д амин дэмийн хэмжээ, хэрэглээг судалсан дүн”
Дотрын анагаах ухааны салбар хуралдааны:
-Тэргүүн байрт Б. Одончимэг нарын “Ковид-19-ийн дараах эмнэлзүйн шинж  тэмдэг, ачаалал даах чадварыг судалсан дүн”
-Дэд байрт Б.Анхбаяр, Н.Болормаа нарын “Улны хальсны үрэвсэл оноштой үйлчлүүлэгчдийн цохилтод долгионы эмчилгээний үр дүн”
-Гутгаар байрт Б.Сумъяа нарын “Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн дунд үүссэн цөсний замын хүндрэлийг эмнэлзүйн хүчин зүйлстэй нь харьцуулан судалсан дүн”
Мэс заслын анагаах ухааны салбар хуралдааны:
-Тэргүүн байрт Г.Мядаг нарын “Дунгийн суулгацын мэс заслын үргэлжлэх хугацаа, зарим хүндрэлийг чамархайн компьютерт томографын үзүүлэлтүүдтэй уялдуулан судалсан нь”
-Дэд байрт Д.Энхзул нарын “Хорон даралт ихсэх эмгэгийн үед мэс засал эмчилгээний үр дүнг судлах нь: эмнэлэгт суурилсан нэг төвт ретроспектив судалгаа”
-Гутгаар байрт Г.Ганболд нарын “Бөөр, шээсний замын чулууны тархвар зүй өнөөгийн байдал, эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”
Төгсөлтийн дараах сургалтад суралцагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах салбар хуралдаанд:
-Л.Ган-Эрдэнэ, С.Нэргүй нарын “Бамбай-хэлний цоргын уйланхай”
-Ц.Солонго нарын баг “УНТЭ-ийн төвөнхийн бичил дурангийн мэс заслын судалгаа”  сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж шилдгээр шалгарлаа.



Холбоотой мэдээ, мэдээлэл