Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ


УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр /2024-05-02/ Нийгмийн бодлогын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. 
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Тэрбээр “Эмийн тухай хуулийг 1998 онд анх баталсан бөгөөд 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосноос хойш 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулсан. Түүнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон улсын стандартын шаардлага хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи болон зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлттэй холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна” гэлээ.



Сайд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгасан зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг тодорхой болгон хуульчилж буйгаас гадна эмийн чанарыг хянах зорилгоор биоэквалент буюу эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчинг бүрдүүлж, эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх талаар тусгасан.
Түүнчлэн эмийн чанарыг сайжруулж, үнийг бууруулах зорилгоор төрөөс зохицуулалт хийх аргуудыг нарийвчлан тусгахдаа бүх түвшинд эмийн үнийн ил тод нээлттэй байдлыг хангах, олон улсын чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах, үнийн хэлцэл хийх, үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох зэрэг зохицуулалт, эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогддог байхаар хуульчилж буй юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг хэт төөрөгдүүлсэн үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хязгаарлах заалт оруулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ч гэсэн үйлчлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах асуудлыг хязгаарлахаар тусгасан байна.
Тэрбээр мөн улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл комиссын эрх үүргийг илүү тодорхой болгон тэдгээрийн ажиллах журмыг сайдын тушаалаар баталдаг байсныг өөрчлөхөөр тусгажээ. Тухайлбал, Эмийн зөвлөлийн гишүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар сонгох, эмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах шалгуур, Эмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа зэргийг тодорхой болгох зэргээр хуульд оруулж буй зарчмын томоохон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж  Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн 77,8 хувь нь үзсэн юм.
Байнгын хороо дэмжсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгатай холбоотой УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хууль батлагдсанаар Монгол Улсын иргэд чанартай, боломжийн үнэ өртөгтэй, үр дүнтэй эм хэрэглэх боломж бодитойгоор бүрдэх эсэхийг тодруулсан. Сайд С.Чинзориг хуулийн төслийг хэлэлцэх явцад орхигдсон асуудлуудыг нэмж тусган, сайжруулах боломжтой гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснээр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нэг өдрийн дотор Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны босго давлаа.



 

Холбоотой мэдээ, мэдээлэл