Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ: ХҮҮХДИЙН ГЭМТЛИЙН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТАРНА


Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвөөс хүүхдэд үзүүлэх гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



            Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн захирал Б.Одгэрэл болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд харилцан туршлага солилцож, хамтарч хийх ажлуудаа хэлэлцэж төлөвлөсөн байна.
            Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв нь хэвтүүлэн эмчлэх 50, өдрийн эмчилгээний 200 орны хүчин чадалтай ба гэмтлийн дараах сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлэх юм.



            Осол, гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед хүүхдийн гэмтэл бэртэл, хоёрдогчоор хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлын тоо ихсэх хандлагатай тул гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хөгжүүлэх нь зайлшгүй чухал билээ.



            Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг эрт үед нь эхлүүлснээр хүүхдийн бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн болон нийгмийн оролцоо, амьдралын чанар хурдан сайжирч, өдөр тутмын амьдралын хэв маягт богино хугацаанд шилжих, гэмтэл бэртлийн улмаас бие махбодь, сэтгэц оюунд үүсэх үлдэц эмгэгээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл