Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ



Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагч болон харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирлуудад зориулсан ёс зүйн сургалтыг өнөөдөр /2024-04-25/ зохион байгууллаа.  



Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн эмерит профессор, Японы Нагояагийн их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл оролцож “Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдвээр лекц уншив.

Холбоотой мэдээ, мэдээлэл