Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн үйлчилгээ” сэдэвт удирдах ажилтаны зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Б.Батэрдэнэ, НХХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр зэрэг удирдлагууд, улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүр шатны удирдлагууд, МХГ, НДГ-ын улсын байцаагч зэрэг 70 хүн оролцсон байна.
Зөвлөгөөнөөр Монгол улс болон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 2015 онд хийгдсэн онцлог үйл ажиллагаа, ЭМСЯ-ны ХШҮ-ны дүгнэлт, зөвлөмж, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, эрүүл мэндийн 2015 оны чанарын статистик үзүүлэлтүүд, эх нярайн тусламж, халдварт бус өвчний эрт илрүүлэг, анхан ба хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ, Сүрьеэ өвчний тархалт, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх асуудлаар илтгэл мэдээллүүд тавигдаж, бүлгийн ажлуудыг зохион байгуулав.
Мөн зөвлөгөөнийг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн Монос, Эм-Импекс Компаны салбарууд, Цээнэ, Саран-Элит эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг хийж, зөвлөгөөний уриалгыг гаргалаа. Зөвлөгөөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар улсын болон аймгийн бодлогын талаар шинэ мэдээлэлээр хангагдсан, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бие биенээ дэмжсэн, туршлагаа хуваалцаж хамтын шийдвэрт хүрсэн, үр дүнтэй боллоо гэдгийг оролцогчид тэмдэглэв.