Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА


“Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” сэдэвт сургалт өнөөдөр /2024-04-16/ боллоо.



Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулсан уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ӨЭМТ-үүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн 100 гаруй хүн оролцсон.



Сургалтыг нээж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг нар хэлсэн үгэндээ “Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарн цахим шилжилт” сургалтыг зохион байгуулж буй зорилго зорилтыг танилцуулж, оролцогчдод амжилт хүслээ.



Хөтөлбөр ёсоор “Цахим эрүүл мэндтэй холбоотой шинээр батлагдсан хууль эрх зүй, журмын танилцуулга”-ыг Эрүүл мэндийн яамны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн хийж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээлэл технологийн албаны чиг үүргийн талаар ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар мэдээлэл өглөө. Мөн Эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцооны Health-ESB системийн талаар Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг танилцуулсан. Түүнчлэн оролцогчдод өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд зориулсан системийн талаарх мэдээллийг  систем хөгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл өгсөн юм.






 

Холбоотой мэдээ, мэдээлэл