Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО


Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүн амын сантай хамтран гамшгийн үеийн бэлэн байдлыг үнэлэх зорилгоор үндэсний хэмжээний “Эх барих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээ” семинарыг энэ сарын 11-12-нд зохион байгууллаа.



Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал эрс нэмэгдэж, давтамж нь олширч, газар хөдлөлт, зуд, шороон болон цасан шуурга, ган гачиг зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсээр байгаа юм. Манай улсад л гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдэл хэт халалт, ган, аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер мөндөр, зудын эрсдэл сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 50-иас дээш удаа тохиолдсон.  Тиймээс гамшиг ослын үед эх, хүүхдийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах, мэргэжилтнүүдэд тодорхой мэдлэг олгож чадавхжуулах шаардлага байгаа юм гэдгийг семинар зохион байгуулагчид онцолж байлаа.



Семинарт нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн найман байгууллагын 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл