Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ: ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТ 35 ЖИЛИЙН ДАРАА ИЖ БҮРЭН ЗАСВАР ХИЙЛЭЭ


Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад ороход бэлэн болжээ. 



Байгуулагдсан цагаасаа хойш анх удаа ийнхүү иж бүрэн засварт орсон бөгөөд агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллын сүлжээг бүрэн шинэчилжээ. Үүнээс гадна угаарын хордлого, олныг хамарсан хордлогын үед тусламж, үйлчилгээ авахад ээлтэй байх зохицуулалтыг хийх үүднээс хүлээлгийн танхимд хүчилтөрөгчийн аппаратыг суурилуулж, усанд орох өрөөг тохижуулжээ. Мөн гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй хүүхэд ирсэн тохиолдолд үүднээс шууд тусгаарлах өрөөнд оруулахаар бэлтгэжээ.



Үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор хүлээлгийн өрөө болон заалыг олон улсын стандартад нийцүүлж засварлахдаа нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан буланг мөн байгуулсан байна. 
ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд 24 цагаар ажиллах эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.  



Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар хоногт 250-500 хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд хүүхдийн дотрын болон мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлдэг. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл