Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ГЕПАТИТЫН D ВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2024-04-02/-ийн хуралдаанаар “Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллийнхээ эхэнд Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр бөгөөд халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байгаа бөгөөд тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг гэсэн нотолгоо байгааг дурдаад  гепатитын D вирусийн халдвар дангаар байдаггүй бөгөөд гепатитын В вирусийн халдвартай хүний 5 хувь нь гепатитийн D вирусийн хавсарсан халдвартай байдаг гэж ДЭМБ үздгийг хэлсэн.
Тэрбээр “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн байгуулсан ТББ-ынхны хэлж буйгаар 150 мянга орчим хүн D вирусийн халдвартай байх магадлалтай гэж ярьдаг. 
Намайг сайдаар томилогдсоноос хойш D вирусийн халдвартай иргэдийн тухай нэлээн ярьж байгаа. Дөрөв таван жилийн өмнө л ярьж байсан юм билээ. Энэ ТББ нь байгуулагдаад таван жилийн нүүр үзэж байгаа юм билээ. Эрүүл мэндийн сайдын хувьд энэ иргэдтэй уулзах, санал бодлыг нь сонсох ажлыг хийж байгаа.  Энэ хүмүүсээс болон ТББ-ынхны зүгээс сайдад хандаж тавьсан асуудлуудад нухацтай хандаж, шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж ирлээ” гээд ЭМЯ-наас 2023-2024 онд гепатитийн D  вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж авсан арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.  
-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусийн “Булевиртид” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Гепатитын D вирусийн халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон. Энэ нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.
-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн  хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.  
-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусийн халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусийн халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор  тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай”  2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар  Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусийн шалтгаант архаг үрэвслийн үед D вирусийн эсрэг “Булевиртид” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D  вирусийн шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь  байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
- “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусийн халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.
-Гепатитын В, D вирусийн халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхыг хангасан.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусийн халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Эдгээр арга хэмжээг 2023 онд элэгний B, D  вирусийн халдвартай иргэд, ТББ-аас ирүүлсэн санал хүсэлтийг судалж хэрэгжүүлсэн гэдгийг сайд онцолж байлаа.
Тэрбээр мөн “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд ПЭГ-интерферон хэрэглэхийг зөвлөж эмчилгээний тун, эмчилгээнд хамрагдах шалгуурыг нарийвчлан тогтоон дэлхийн улс орнууд эмчилгээнд өргөн хэрэглэдэг ба эмчилгээ нь 48 долоо хоног үргэлжилнэ. 
Дэлхий дахинд эмчилгээний тактик өөрчлөгдөж, гепатит D-г эмчлэх шинэ ирээдүйтэй эмүүдийн нэг бол “Булевиртид” гэж үзэж байна. “Булевиртид”-ийг анх  ОХУ нээсэн бөгөөд патентаа АНУ-ын “Gilead Science” компанид зарснаар “Gilead Science “уг патентыг эзэмшигч нь болсон юм.
ОХУ-ын эрүүл мэндийн холбогдох хүмүүстэй ярихад эмийнхээ патентыг АНУ-д зарахдаа бусад улс оронд худалдан борлуулах эрхгүй, зөвхөн дотооддоо эмчилгээнд хэрэглэх  нөхцөлтэй өгсөн гэж байсан. Тиймээс энэ эмийг ОХУ-аас оруулж ирж эмчилгээнд хэрэглэх боломжгүй, харин иргэдээ ОХУ-д эмчилгээнд хамруулах боломж л байгаа.
Одоогоор “Булевиртид”-ийг Европын Холбооны зарим улсад болон ОХУ-д эмчилгээнд хэрэглэж байна. Европын Холбоо Америкийн “Gilead Science” компанийн “Булевиртид” буюу “Мирклюдеск”-ийг бүртгэж эмчилгээнд нэвтрүүлж байгаа ч АНУ-ын Эм, хүнсний агентлагаас энэ эмийг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа юм. Мөн ДЭМБ ч энэ эмийг бүртгэж, эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгоогүй байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Манай улс 2024 оны нэгдүгээр сард эмчилгээний зааварт өөрчлөлт оруулж, гепатитын D вирусийн халдварын эмчилгээнд пег-интерферон эмчилгээ, булевиртид эмчилгээ, булевиртид ба пег-интерферон хавсарсан эмчилгээ гэсэн 3 төрлийн эмчилгээний горимыг тусгасан.
“Булевиртид” асар өндөр өртөгтэй эм бөгөөд АНУ-ын нэг хүний нэг сарын эмчилгээний зардал 2500 ам.доллар буюу 8,640,000 төгрөг байх санал хэлсэн. Энэ нь Европын холбооны улсад зардаг үнээс хэд дахин бага боловч манай улсын хувьд дундаж цалингаас 5 дахин өндөр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 13 дахин өндөрбайгаа ньуг эмчилгээнд хамрагдах боломж тун хомс гэдгийг харуулж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийд “Булевиртид”эмийн 3-р шатныклиник судалгаа үргэлжилсээр байна. Эмчилгээний тун, хугацаа, эмийг зогсоох шалгуур, гаж нөлөөний талаар эцсийн үрдүн хараахан гараагүй. Одооч үргэлжилсээрбуйMYR301 эмийн клиниксудалгааны үр дүнд тулгуурлан гепатитын D вирусийн халдвартай өвчтөний эмчилгээнд “Булевиртид” 2мг тарилгыгхэрэглэх нөхцөлт зөвшөөрлийг Европын Холбооны эмийн агентлагаас 2023 оны 6 дугаар сард өгсөн. Үүнийг үндэслэн манай улс “Гепатитын D вирусийн халдварын эмнэлзүйн заавар”-т “Булевиртид” эмийг 3 жил хэрэглэхээр тусган Эрүүл мэндийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/18 тоот тушаалаар баталсан.



Үргэлжлүүлэн
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, Т.Аубакир, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны дарга П.Анужин, иргэдээс эн тэргүүнд тавьж байгаа зүйл бол эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцах тухай хүсэлт болохыг тодотгож, шийдвэрлэх боломж бий гэж үзэж байгаагаа хэлсэн.



Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл илэрхийлээд, сургалт сурталчилгааны ажлыг өргөжүүлэх талаар тодорхой чиглэл өгөх саналтай байгаагаа хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх чиглэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа, халдварыг тархаахгүй байх хяналтыг сайжруулах талаар тогтоолд тусгах нь зөв гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн халдвар хяналтын тогтолцоог сайжруулснаар алсдаа гепатитын B, D вирусийн халдвар арилах талаар ярьж, эмчилгээний өртөг зардал цаашдаа улам хямдрах тул төрөөс хариуцах боломжтой гэж үзэж байгаагаа хэлээд Байнгын хорооны тогтоолд, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх асуудлыг оруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.



“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.
Тогтоолоор, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө (2022-2025)-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээг авах, гепатитын В вирусийн эсрэг дархлал тогтцыг судлан, нэмэлт дархлаажуулалтад хамруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, гепатитын В, D, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, D вирустэй иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах талаар судлах, боломжит арга хэмжээг авч шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл