Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ: САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА


 
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн гуравдугаар сарын 29-нд болсон. Уг зөвлөгөөнөөр 2024 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, өнгөрсөн оны ололт амжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, чиглэлээ тодорхойлсон. Энэ талаар УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир нийт эмч мэргэжилтний сургалт, мэдээллийн цагаар  танилцуулж, салбарын бодлогын шинэчлэл, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.



Эрүүл мэндийн салбарын хэмжээнд энэ онд дэвшүүлж байгаа зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрөлжсөн мэргэшлийн лавлагаа шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, манлайлал чухал учраас тус эмнэлэг нь эмч мэргэжилтнүүдээ нэгдмэл ойлголттой болоход нь онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай талаар Ц.Төмөр-Очир дарга онцолсон.   
 Тэрбээр мэдээлэлдээ эрүүл мэндийн салбарт хийсэн эрх зүйн шинэчлэл болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг салбарын тэргүүлэх чиглэл болгож буйтай холбоотой иргэдэд эрүүл мэндийн болосрол олгох, салбарын цахим шилжилт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого болон эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн бодлого, тэдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэлийн санхүүжилт, Засгийн газрын тусгай сангийн хуульд орсон өөрчлөлт, эмийн чанар аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтны цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар танилцуулсан.



Мөн УГТЭ  жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Удирдлагын нэрэмжит сар” болгон зарладаг бөгөөд арав дахь жилдээ хэрэгжиж буй уг аяныг  “Ажилтан бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлье” уриан дор зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл