Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ: ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх ээлжит цахим хурлыг энэ сарын 25-нд зохион байгууллаа.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, “Өргөө”, “Амгалан” амаржих газар ТМЭ, Сонгинохайрхан, Налайх дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч 205 хүн оролцсон.





 
Энэ удаагийн хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул “2020-2024 оны эхний хоёрдугаар сарын байдлаарх эхийн ноцтой хүндрэлийн танилцуулга”, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч Л.Баярмаа “Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол”, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр “Умайн урагдлын оношилгоо, эмчилгээний орчин үеийн менежмент” сэдвээр мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүллээ..
 
Зөвлөх эмч Ч.Мөнхбаяр төрөх замын зөөлөн эдийн гэмтэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулж, төрөлтийн үеийн удирдамжийг мөрдөж ажиллахыг анхааруулсан төдийгүй сорвигүй умай урагдах нь ихэвчлэн жирэмсэн үедээ унаж гэмтэх, автын осолд орох, удамшлын эмгэгүүд, төрөлт сэдээлт хэт удаан үргэлжлэх, чихрийн шижингийн үеийн том ураг, ураг орчмын шингэн хэт ихдэх, үр шилжүүлэн суулгасны дараах ихэр жирэмсэн, умайн хана хэт тэлэгдэх зэрэг эрсдлийн үед үүсдэг болохыг тайлбарлаад, цаашид эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэс заслын ур чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
 
Мөн жирэмсний 22 ба түүнээс дээш долоо хоногтойд ихэс түрүүлэлт, шигдэлт оношлогдсон үед мэргэжлийн тусгай төв, аймгуудын Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад авч, удирдамжийн дагуу ургийн дистрессээс хамгаалах кортикостеройд дааврыг эрт эхлүүлэх, кесар мэс заслын үед үүсэж болзошгүй эрсдэл, мэс заслын явцад төрөлжсөн мэргэжлийн эмч нар багаар тусламж үзүүлэх шаардлага үүсдэг талаар танилцуулж, багаж, тоног төхөөрөмж сайтай эмнэлэгт хянахыг зөвлөлөө.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл