Хоёр өдрийн турш үргэлжлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны VI зөвлөгөөнд улсын хэмжээний нийт 225 ӨЭМТ-ийн дарга удирдлага, ЭМЯ, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Глобал” сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож буй байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ӨЭМТ-ийн үүрэг оролцооны талаар тодорхой асуудлуудыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанд МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашид сайжруулах болон тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх гарцын талаар танилцуулсан бол ЭМЯ-ны Бодлого төлөвлөтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх бодлогын шинэчлэл хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаарх бодлого чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, Санхүү эдийн засгийн газрын дарга Л.Лувсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт”, ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөтийн газрын дарга Б.Батчимэг “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, цаашид анхаарах асуудал”, Худалдан авалт гэрээлэлтийн газрын дарга Б.Оюунцэцэг “Гэрээ, гэрээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал”, Тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд “ЭМДС-гаас санхүүжүүлэх эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үйлчилгээнд баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн.
Мөн ДЭМБ-аас анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөр, баримталж буй бодлого чиглэл, “Глобал сан”-гийн дэмжлэгтэйгээр 2024-2026 онд хэрэгжүүлэх төслийн талаар мэдээллүүдийг сонслоо.
Зөвлөгөөн маргааш үргэлжилж өрхийн эрүүл мэндийн төвийн хүний нөөцийг сургаж бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, магадлан итгэмжлэл, тусламж үйлчилгээний санхүүжилт, төлбөрийн арга зэрэг олон төрлийн мэдээллийг авч, УИХ-аас баталсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцох юм.