Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Д.ОЧИРБАТ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ


Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн  хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа.



Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, иргэд, аж ахуй нэгжид төрийн үйлчилгээг нээлттэй үзүүлэх үүрэгтэй байгууллага юм.



Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус байгууллагын  барилга байгууламж,  хүний нөөцийн асуудлаар ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяатай санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.



Долоон газар, хоёр хэлтэс, 100 гаруй ажиллагсадтай тус байгууллага өөрийн гэсэн байргүйгээс Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд UBH төвд  байрлаж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Энхтайван найрамдлын ордонд ажиллагаагаа явуулж буй юм. Цаашид ажиллагсдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэд төрийн үйлчилгээг тав тухатай орчинд хүндрэл чирэгдэлгүйгээр авдаг байх тал дээр анхаарч ажиллах шаардлага байгааг Д.Очирбат хэллээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл