Эрүүл мэндийн яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2024-03-19/ боллоо.
Хурлаар салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, энд онд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэв. Тус зөвлөл нь 2023 онд таван зорилтын хүрээнд 15 арга хэмжээг 80 хувийн хэрэгжилттэй гүйцэтгэсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг жендэрийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төрөлжсөн мэргэшлийн 43 эмчийг мэргэшүүлэх сургалтад тус тус хамруулсан байна.
Түүнчлэн олон нийтийн жендерийн талаарх боловсролыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, тэмцэх “Хүндлэл хамгийн том гэрэл” олон улсын зорилтот аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 300 мянган хүнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн зэрэг тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэснээ танилцуулав.