Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ЫН БАГ БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАСАН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛАВ


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат бичил биетний тэсвэржилтийн чиглэлээр Монгол Улсад ажилласан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч  хатагтай Сокорро Эскаланте нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцан, түргэвчилсэн үнэлгээ хийх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлохоор ажилласан талаар болон үнэлгээний дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.


ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг энэ сарын 8-16-нд Монгол Улсад ажиллахдаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт  антибиотик эмийн хэрэглээ, микробиологийн лабораторийн үйл ажиллагаа, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.


Мөн бичил биетний тэсвэржилтийн талаар эмнэлгийн мэргэжилтнүүдтэй дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, цаашид тандалтыг хэрхэн хийх, эмийн хэрэглээг бууруулах чиглэлээр ямар дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцон, “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Улсын нэгдүгээр дүгээр төв эмнэлэг, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв болон  Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгчээ.  

Холбоотой мэдээ, мэдээлэл