Өнөөдөр ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд холбогдох мэргэжилтнүүдийн хамт ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах,
- “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж, хангах арга хэмжээ авах,
- ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах,
- ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны хэлтсийн дарга нарт даалгасан байна.