Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН АЛБА БАЙГУУЛЛАА


           Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, санал боловсруулан судлах ажлын хэсгийнхэнтэй ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд уулзлаа.



       Ерөнхий сайдын 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний 206 дугаар захирамжаар байгуулсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох асуудлыг судалж, санал боловсруулан танилцуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЦХХХЯ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын төлөөлөл багтсан.



Ажлын хэсгийнхэнтэй хийсэн уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Өнөөгийн байдлаар 4000 гаруй төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 30 гаруй мянган эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа программ хангамжийг ашиглаж, жилдээ давхардсан тоогоор 20 сая гаруй амбулаторийн үзлэг, нэг сая гаруй хэвтэн  эмчлүүлэгсдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний мэдээллийг цуглуулдаг. Эдгээр мэдээлэл нь хоорондоо давхардсан байдлаар шивэгддэг, эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцох боломжгүй, бие даасан программ ашигладаг, тайлан мэдээлэл гаргахад түвэгтэй, эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсэх зэрэг тулгамдсан асуудлууд байсаар байгаа юм” хэмээн онцлоод эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж байгаа олон программ  хоорондоо өгөгдлөө нэг стандартаар “ХУР” системээр дамжуулан солилцож Эрүүл мэндийн нэгдсэн  мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, нууцлал аюулгүй байдлыг хангах зорилгоор журмын төсөлд суулгасан гэдгийг танилцуулсан.



Уулзалтаар ажлын хэсгийн гишүүн ЦХХХ-ны сайдын зөвлөх С.Тэнгис “Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн нөхцөл байдлын судлагаа” сэдвээр, Гааль татвар санхүүгийн мэдээллийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг “Эрүүл мэндийн салбарын мэдээллийн системийг хөгжүүлэх, үндсэн болон дэмжих системтэй холбож, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх” талаар, ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн  “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өөрчлөлтийн төслийг боловсруулах” талаар мэдээлэл өгөв.
УИХ-аас баталсан Кибер аюулгүй байдлын тухай хуулиар эрүүл мэндийн салбарт онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтад төрийн 59, хувийн хэвшлийн 467 эрүүл мэндийн байгууллага орсон.
Энэ хүрээнд нэг талаас хувь хүний эрүүл мэндийн нууцлалын асуудалтай холбогдох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас Тогтвортой хөгжлийн зорилтод дэвшүүлсэн эрүүл мэндийн статистик мэдээллийг нотолгоонд суурилан үнэн зөв гаргах, эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа программ хангамжийн мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах, хөгжүүлэлтийг тогтмол хийх, хяналт тавих зорилтыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага гарсаар байгааг ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа “Монгол хүний удамшлын шинж чанар, генетик, хүний эд эс, биологийн шингэний эмзэг мэдээллүүд болон эрүүл мэндийн тодорхойлолт болох өвчний түүх, эмчилгээ, амьдарлын хэв маяг, бие бялдрын  үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт хадгалагдаж байна.
Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үндсэн дээр өнөөгийн дэлхийн анагаах ухааны салбарт эсийн түвшний оношилгоо, эмчилгээ, цаашилбал генийн засварлах түүнийг нөхөх эмчилгээ (gene therapy) эмнэлзүйн салбарт нэвтэрч эхэлсэн” гээд салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах байгууллагыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтэц зохион байгуулалтад тусган Мэдээллийн албыг байгуулж буйг танилцуулсан.  



Эрүүл мэндийн Мэдээллийн алба байгуулагдсанаар эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээллийн чанар сайжирч, иргэн өөрт шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийг ашиглах боломж бүрдэх, нөгөө талаас эрүүл мэндийн байгуулагуудад хадгалагдаж байгаа мэдээллийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын зөв тогтолцоо бүрдэж, мэдээллийн систем, техник технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлж, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад тулгардаг чирэгдлийг бууруулж, чанар хүртээмж сайжирна гэдгийг албаныхан онцолж байлаа.



Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр нийлүүлж буй 690 сая төгрөгийн үнэ бүхий сүүлийн үеийн сүлжээний тоног төхөөрөмжийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат шинээр байгуулсан Мэдээллийн албанд хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл