Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-ЭРҮҮЛ МЭНД” АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО


Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан А/482, А/657 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүрээлэн буй орчин-Эрүүл мэнд” сэдвээр ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 12-нд “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.



Уулзалтыг нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Соккорро Эскалентэ нар үг хэлсэн бөгөөд уулзалтад НЭМҮТ, БХБЯ, ШУА, АШУҮИС, ШУТИС,  НЭМГ, ОБЕГ, ЦУОШГ, УЦУОСМХ, ХСУХАТАҮЗХ,  ХӨСҮТ, ЗӨСҮТ, УСУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ХХТХ, НҮБХС, НҮБХХ, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Wash Action” ТББ, Монголын орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн нийгэмлэг зэрэг байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцсон.



Ажлын хэсгийн уулзалтаар ЭМЯ, БОАЖЯ-ны зохицуулалтаар  агаарын чанар, ус, ариун цэврийн байгууламж, химийн хортой болон аюултай бодис, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ зэрэг зургаан ажлын 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, санал солилцов.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл