Эрүүл мэнд, спортын яам нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөлд хөрөнгийн төлөвлөлтийн програмын гүйцэтгэх зөвлөхийн ажлын байранд өргөдөл хүлээн авч байна.
Ажлын байрны зорилго:
Эрүүл мэндийн салбарын хэмжээний эмнэлгийн тоног төхөөрөмжийн үндсэн мэдээллийн санг үүсгэх,хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох, нэгдсэн бодлого төлөвлөлтөөр ханган, түүнд хяналт тавих, ажиллагааг хөнгөвчлөх зорилготой програм боловсруулна. Ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн шаардлагатай нөөцийг зөв тодорхойлж салбарын хэмжээнд эмнэлгийн тусламжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоотой болох юм.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогыг сайжруулж, шинэ хөрөнгө оруулалтыг зохистой болгон үргүй зардал гарахаас сэргийлэх давуу талтай. Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас тавьж байгаа эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
Зөвлөх үйлчилгээ авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
Тавигдах шаардлага:
1. Зөвлөх нь програм хангамжийн инженер мэргэжилтэй байх;
2. Програм хангамжийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
3. Сүүлийн 5 жилийн хугацаанд энэхүү програм хангамжийн ажилтай хэмжээ, цар хүрээ, шинж чанараараа ижил төстэй хамгийн багадаа 2 гэрээнд ажилласан туршлагатай гэдгээ нотлох /Төрийн байгууллага байвал сайн/. Ижил төстэй ажил гэдэгт Эрүүл мэндийн салбарт програм хангамж нийлүүлж, суурилуулж байсан туршлагыг авч үзнэ.
4. Програмчлалын Visual Studio Net framework с# програмчлалын хэл ашиглан програм хөгжүүлсэн туршлагатай байх.
5. Microsoft Visual studio ASP.net C#, MSSQL SERVER технологиуд дээр систем хөгжүүлсэн туршлагатай байх.
6. SQL болон IIS серверийг бүрэн хэмжээнд тохируулах чадвартай байх.
7. Програм хангамжийн бичиг баримтжуулалт, өгөгдлийн сангийн загварчлалын бичиг баримтжуулалт хийж байсан туршлагатай байх.
8. Програмыг гүйцэтгэх 3-с багагүй тооны гишүүдтэй төслийн баг бүрдүүлсэн байх бөгөөд гишүүд нь дээрх шаардлагыг хангасан байна.
9. Англи хэлний мэдлэг сайтай бол давуу тал болно.
10. Тендэр зарлагдахаас өмнө 2 жилийн дотор ямар нэгэн маргаан, хэрэгт холбогдож байсан талаарх мэдээлэл.
Дараах материалыг англи хэл дээр бүрдүүлж ирүүлнэ:
1. Өргөдөл
2. CV /анкет/ /2 хувь/,
3. 3х4 харьцаатай цээж зураг /2 хувь/,
4. Тодорхойлолт 2-оос доошгүй /2 хувь/,
5. Диплом, гэрчилгээний хуулбар /2 хувь/.
Ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаврыг доорх хаягаар лавлана:
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Улаанбаатар хот, Олимпын гудамж, Засгийн газрын 8-р байр,
Эрүүл Мэнд, Спортын Яамны өргөтгөлийн байр
3 давхар 6 тоот
Утас 976-11329369
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 9 дүгээр сарын 25-ны 16:00 цаг *Зөвхөн хураангуй жагсаалтанд орсон хүмүүстэй эргэн холбоо барина. Хугацаа хоцорсон материал хүлээж авахгүй.