Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН 11 АЙМГИЙН 12 СУМ ТҮРГЭНИЙ ШИНЭ МАШИНТАЙ БОЛЛОО


Зудын эрсдэлийг бууруулах хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.  
Энэ хүрээнд зудын хүндрэлтэй байгаа орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 63 дугаар тогтоолоор өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн 60 автомашин худалдан авахаар батлагдсан.



Уг тогтоолыг хэрэгжүүлж эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинтай болголоо. Ээлж дараатайгаар худалдан авалтыг зохион байгуулж ойрын хугацаанд 60 суманд шинэ машин олгоно.



Түүнчлэн ЭМЯ энэ онд багтааж түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг үргэлжлүүлэн нийт сумын 50 хувийг шинэ машинтай болгохоор ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай 75 автомашиныг 2024 оны есдүгээр сард нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл