Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ
“Тэгш Нийгэм Холбоо” төрийн бус байгууллага нь “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвтэй Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2022 оны 1-р сарын 1-нээс 2023 оны 7-р сарын 31-ны хооронд Италийн АИФО төрийн бус байгууллага, Италийн “Киеза Валдезе” байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Кофе шоп” байгуулах жижиг төсөл хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхлэх Кофе шоп байгуулах боломж бүрдсэн бөгөөд энэхүү төслийн менежментийг “Тэгш Нийгэм Холбоо” ТББ гүйцэтгэж, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн хамт олон ажиллуулж байна.
“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн хүсэлтийг ЭМЯ хүлээн авч тэдний кофе шопын үйл ажиллагааг дэмжиж ЭМЯ-ны байранд ажиллуулж байна. “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн 2 ажилтан (1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1 хувийн туслах ажилтан) энэхүү кофе шопыг ажиллуулан цалинжиж байна.
Кофе шоп нь Италийн “Мажистер” брэндийн кофены үрийг өөрийн амт, ароматай болгон 300гр, 500, 1000 гр-аар савлан борлуулж байна. Эрүүл мэндийн байгууллагууд уулзалт, хурал цуглаан хийхдээ ЭМЯ-ны байранд байрлах кофе шопоос худалдан авалт хийх боломжтой юм.
Дэлгэрэнгүй