Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 63 дугаар тогтоолын дагуу өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдын эрүүл мэндийн төвд шаардлагатай эмнэлгийн зориулалттай, туулах чадвар сайтай 60 автомашин яаралтай худалдан авах болсон тул үнийн санал авахаар материал хүргүүлж байна.
Та бүхэн шаардлага хангасан автомашины техникийн тодорхойлолт, үнийн санал, нийлүүлэлтийн хуваарийг 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 1400 цагт Эрүүл мэндийн яам болон bat-undral@moh.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох баримтыг хавсаргав