Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО


Эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон эрүүл мэндийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэн ажилладаг сэтгүүлчдэд зориулсан чадавхжуулах “Эрүүл мэндийн сэтгүүл зүй ба мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан алба болон Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.



Сургалтын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан үг хэлсэн. Тэрбээр “Манай улсын хүн амын 3,9 хувь нь эрүүл, зөв зан үйл, идэвхтэй амьдралын хэв маягтай. Харин үлдсэн нь амьдралын буруу дадал, хэвшил, урьдчилан сэргийлэлт хангалтгүйгээс өнөөдрийн олон өвчин, эндэгдэл үүсэхэд голлон нөлөөлж буй гэсэн судалгаа бий. Тэгвэл эрүүл мэндийн сэтгүүл зүй нь олон нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, буруу, ташаа мэдээллийг засах, эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлах зэрэг нийгэмд үзүүлэх үр нөлөө их. Тиймээс Тамгын газрын зүгээс Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд бодлогын олон ажил хийж байна.



Иргэний эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн оролцоо, нөлөө их. Энэ үүднээс бид олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулахаар эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд их, дээд сургуулийн хөтөлбөрт нэмэлтээр оруулахаар ажиллаж байна” хэмээгээд энэ удаагийн сургалтыг эрүүл мэндийн салбар, хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үнэлж буйгаа илэрхийлсэн.  Мөн сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөр”-ийг нэмэлтээр оруулахаар 6 сургуулийн хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт байгуулагдаж ажилдаа орсон тухай мэдээллийг дуулгалаа.
“Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр зохион байгуулж буй энэхүү  сургалт нь иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, буруу хэвшлийг засаж, залруулах, мөн эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлах, буруу ташаа мэдээ, мэдээллийг засаж залруулахад эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа” хэмээн ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа онцолсон.



“Эрүүл мэндийн сэтгүүл зүй ба мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт сургалтад оролцсон эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн төлөөлөл нийт 60 орчим хүнд эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг бэлтгэх, түгээх, арга аргачлалаас суралцах, мэдээ, мэдээллийг үр дүнтэй олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай ур чадвар олгоход зориулан ЕТГ-ын “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор, профессор О.Чимэдсүрэн “Эрүүл мэндийн салбарын тогтолцоо, түүний онцлог”, сэтгүүл зүйн сургагч багш, МЭМСЦҮХ-ны зөвлөх Ц.Чимэддондог “Эрүүл мэндийн сэтгүүл зүй: Шинэ контентын хандлага” , -     МЭМСЦҮХ-ны үүсгэн байгуулагч, сэтгүүл зүйн докторант Б.Ундрах “Эрүүл мэндийн сэтгүүл зүй: Олон улсад ба Монголд”,  МЭМСЦҮХ-ны тэргүүн,  сэтгүүл зүйн судлаач, докторант Д.Ариунцэцэг “Эрүүл мэндийн сэтгүүл зүйн ойлголт, хөгжлийн орчин үеийн чиг хандлага”,  өмгөөлөгч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй “Сэтгүүл зүй ба оюуны өмч”, АШУҮИС-ийн багш, АУ-ы доктор, профессор, МЭМСЦҮХ-ны зөвлөх С.Наранчимэг “Эрүүл мэндийн салбарт сэтгүүлчдийн оролцоо, нөлөө”, МЭМСЦҮХ-ны гишүүн, “Өнөөдөр” сонины тоймч, сэтгүүл зүйн магистрант О.Бат-Ундрах “Эрүүл мэндийн салбар дахь дата, судалгааг хэрэглээнд нэвтрүүлэх нь”, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулуун “Мэдээлэл, харилцааны хүртээмж ба хүний эрх” сэдвээр мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцлоо.   


 

Холбоотой мэдээ, мэдээлэл