Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТӨВТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА


Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр тасгийн эрхлэгч нарт зориулан “Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартыг хангахад удирдлагын багийн гишүүдийг сургах, чадавхжуулах” сургалт зохион байгууллаа.


 
Сургалтын талаар тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Удирдлагын арга барил дэлхий дахинд өөрчлөгдөн шинэчлэгдэж, үйлчлүүлэгч төвтэй болж байна. Тиймээс манай эмнэлэг энэхүү шинэчлэгдсэн арга барилд зохицуулсан тусламж, үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байгаа юм. Бид өмнө нь эмч төвтэй тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг байсан бол 2021 оноос гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр иргэн төвтэй тусламж, үйлчилгээг нэвтрүүлж ажиллах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж сайн байх тусам байгууллагын санхүүжилт төдий зэрэгтэй нэмэгдэж, бид эмч мэргэжилтнүүдийн цалин, урамшууллыг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлчлүүлэгчид тав тухтай орчин бий болгоход анхаарах боломжтой болсон.



ЭХЭМҮТ нь 55 тасагтайгаар үндэсний хэмжээнд эх, хүүхдийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үндэсний хэмжээнд эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас манайд хамгийн хүнд гэсэн өвчний тохиолдлуудад тусламж, үйлчилгээ авдаг. Тиймээс тасгийн эрхлэгч нарт зориулан удирдахуйн арга ухааны шинэ арга барилын талаарх сургалтыг зохион байгуулж байна” гэсэн юм.



Энэ удаагийн сургалтаар “Эмнэлгийн үйл ажиллагааны процесс, гүйцэтгэлийн удирдлага”, “Чанарыг тасралтгүй сайжруулах үзэл баримтлал”, “Эмнэл зүйн засаглал, аюулгүй байдлын соёл”, “Үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээний зарчим”, “Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ажлын хариуцлагын зохицуулалт” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, мэдлэг олгож байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл