Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ: ДОРНОД АЙМАГТ ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ИРГЭНД ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбацэцэг, жолооч Д.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.



Тодруулбал, ГССҮТ-ийн алсын дуудлагын баг бүрэлдэхүүн аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Энхтулга, их эмч Э.Эрдэнэбаяр, Т.Лхагважав, Б.Анхбаяр, мэдээгүйжүүлгийн эмч Б.Саруултөгс, мэдээгүйжүүлгийн сувилагч Г.Отгонтуяа, мэс заслын сувилагч Б.Мягмарнаран, туслах сувилагч Б.Баасанцэрэн нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.



Өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй бөгөөд алсын дуудлагын баг нийслэл рүү буцах замдаа авто осолд орсон иргэдэд яаралтай тусламж үзүүлж, хунгарт шигдсэн хоёр адууг цаснаас гаргаж ижил сүрэгтэй нь нийлүүлжээ. 



ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлж эхлээд зургаа дахь жилдээ хийж байгаа билээ.



Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу 18 аймагт очиж, яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байран дээрх сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл