Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АХМАДУУДАА ХҮЛЭЭЖ АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Эрүүл мэндийн сайд сар шинийн босгон дээр яамны ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүүлдэг уламжлалтай.



Энэ уламжлалын дагуу С.Чинзориг сайд өнөөдөр Эрүүл мэндийн сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич П.Нямдаваа, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Ц.Содномпил, Хүний гавьяат эмч И.Даваадорж тэргүүтэй ахмадуудаа хүлээж авч уулзан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. 



С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлох хариуцлагатай албанд олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадуудад сайдаар томилогдон ирснээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч танилцуулсан.


Тухайлбал, 2023 онд салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд онцгой анхаарч  хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийг батлуулсан.        



Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай, Төсвийн тухай зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулсан. Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй 328 сум, тосгоны Эрүүл мэндийн төв болон 207 Өрхийн эрүүл мэндийн төвийн төсөв, санхүүгийн зохицуулалт боловсронгуй болж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх боломж бүрдсэн зэргийг дурдаад “Эрх зүйн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ салбарын төлөө сэтгэл зүрхээ зориулсан ахмадууд та бүхний үг, туршлага үнэтэй байдаг тул дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.



Холбоотой мэдээ, мэдээлэл